АРВИЖИХ УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
U-TAB ШИНЭ ТӨХӨӨРӨМЖ
Техник технологи хурдацтай хөгжиж хүмүүсийн хэрэгцээ улам бүр өндөрссөөр байна.
Тэр хэрээр компьютер болон бусад төхөөрөмжүүд улам бүр ухаалаг болж хөгжсөөр I-Pad, Samsung Galaxy Tab зэрэг таблетууд ажил хэрэгч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч эдгээр нь манай улсын хувьд хязгаарлагдмал хүрээнд буюу төвлөрсөн том хот суурийн газруудад л ашиглах боломжтой байгаа нь харамсалтай.
ИДЭР ГУРВАН ЕС ӨНГӨРЧ ИХ ДӨРӨВ ДЭХ ЕС ЭХЭЛЛЭЭ
2011 ОНЫ ОНЦЛОХ ENTREPRENUER-ЖИ-МОБАЙЛ КОМПАНИ
ЖИ-МОБАЙЛЫН АЗТАНУУД ЧИНДАО ХОТООР АЯЛААД ИРЛЭЭ
АЗТАНУУДЫН ТҮҮЧЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР....
Өргөн уудам эх орныхоо 4 зүг 8 зовхист буй Монгол түмэндээ хямд чанартай үйлчилгээг хүргэхээр зорьж, холыг ойртуулан хоёрыг учруулж буй үндэсний оператор Жи-Мобайл компаний азтай хэрэглэгчид тодорсоор.
180 хоног сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй Жи-10 үйлчилгээний шинэ дугаар худалдан авсан хэрэглэгч бүр гар утас бэлгэнд авч азын сугалаанд оролцох эрхтэй болж байгаа билээ.
АЗ НЬ АЛГАНДАА БАГТСАН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО
ЖИ-МОБАЙЛ - НОМХОН ДАЛАЙН БАРУУН ЭРЭГ - УЛААНБААТАР
Энэ бол дүн өвлийн хүйтнээр таныг гүн цэнхэр далайн эрэгт тухлуулах бидний аялалын чиглэл.
Эрхэм хэрэглэгч та манай үйлчилгээний салбаруудаар зочлон 180 хоног сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй Жи-10 үйлчилгээний шинэ дугаарыг 60 000 төгрөгөөр худалдан авснаар 20 гаруй нэр төрлийн утаснаас хүсснээрээ сонгон бэлгэнд авна.
ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭД ГАР УТАС БЭЛЭГЛЭНЭ
НЭГЖИЙН “УРГАЦАА” ХУРААГААРАЙ
СҮЛЖЭЭНИЙ ӨРГӨТГӨЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Үндэсний оператор Жи-Мобайл ХХК үүрэн холбооны болон утасгүй интернетийн 1х сүлжээг Монгол орны 270 гаруй сум суурин газарт нэвтрүүлж мэдээлэл харилцаа холбооны салбарт томоохон дэд бүтцийг хамгийн богино хугацаанд байгуулсан билээ.
Тэгвэл энэ зунаас орон нутаг дах сүлжээний хүчин чадал, хурдыг нь нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил эрчимтэй хийгдэж байна.
ТУСЧ МЕССЕЖ - ӨГЛӨӨ БҮР ТАНЫ УТСАНД
Таныг өглөө бүр гар утсаа асаахад тухайн өдрийн цаг агаарын мэдээ, зурхайн зурлага, валютын ханш зэрэг өдөр тутмын хэрэгцээт мэдээллүүд мессежээр ирэх боломжтой боллоо.
Энэ бол Тусч Мессеж үйлчилгээний шинэ боломж.
Та өмнө нь Тусч Мессежийн мэдээллийг авах бүрт тусгай дугаарт мессеж бичдэг байсан бол одоо ганц удаа бичээд сарын турш мэдээллээ тогтмол авч байх юм.
ХЭНТИЙ АЙМГИЙН БҮХ СУМД ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДОНО
Хэнтий аймгийн бүх сум 3.5ЖИ технологийн өндөр хурдны интернет бүхий үүрэн холбооны сүлжээнд холбогдож байна.
Тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлага гарган Жи-Мобайл ХХК тай түншлэлийн гэрээ байгуулснаар энэ зорилт тун ойрын ирээдүйд хэрэгжих боломжтой юм.
Эхний ээлжинд Хэнтий аймгийн бүх сумдад үүрэн холбооны сүлжээ оруулах ажил хийгдэж байгаа
ГАР УТАСНЫ ОНЦГОЙ ХЯМДРАЛ
Хур бороо тэгширсэн зуны дэлгэр өдрүүд үргэлжилж, байгаль дэлхий өнгө зүсээ нэмэн Монгол түмэн маань сайхан зуншиж байна.
Их Монгол улс байгуулагдсаны 205 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн түүхт ойг тохиолдуулан баяр наадмын урамшууллаа гар утасны онцгой хямдралаар эхлүүллээ.
Өргөн уудам Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан Үүрэн холбооны үндэсний операторын сүлжээ Таныг хаана ч явсан мэдээллээс хоцроож, харилцаа холбооноос таслахгүй.
НААДМЫН УРАМШУУЛАЛ
Түүхт ойн баярууд давхацсан баяр наадмын бэлгээ Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл компани наадамчин олондоо өргөн барьж байна.
Урьдчилсан төлбөрт ЖИ-10, ЖИ-20 үйлчилгээний хоногтой картууд 50хүртэлх хувийн нэгжийн урамшуулалтайгаас гадна 2000 төгрөгнөөс дээш үнэтэй бүх төрлийн цэнэглэгч картууд бонустай боллоо. 2011.07.17-ныг дуустал их нэгжээр цэнэглэх тусам дансанд орох нэгжийн бонус арвижна.
35 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧ АЯН” ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.
ТУСЧ МЕССЕЖ-ЭЭС ЗАРЛАСАН ОНИГООНЫ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
ШИЛДЭГ ОНИГООНЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА
Хэн нэгэнд тохиолдсон хөгжилтэй явдал, бодох бүрт л өөрийн эрхгүй инээд хүрдэг хөгжилтэй онигоог та бусадтайгаа хуваалцангаа ялагч болж гар утас, нэгж хожих боломжтой боллоо.Та 304 дугаарт хөгжилтэй онигоогоо илгээгээрэй, хамгийн хөгжилтэй, хамгийн марзан онигоог ТУСЧ МЕССЕЖ шалгаруулж шагнаж урамшуулах болно.2011-06-16 нд шилдэг 10 ыг шалгаруулах тул Та амжиж онигоо нисгээрэй.Харин та онигооны сангаас шилдэг 10 ыг уншихыг хүсвэл 1 ээс 10 хүртэлх тооноос сонгож 303 дугаарт илгээнэ үү.
32 ЫН ТОЙРОГТ ШИНЭ САЛБАР НЭЭГДЛЭЭ
Хойд чиглэлийн замуудын уулзвар болох 32 ын тойрог дах Сансар худалдааны төвийн 2-р давхарт Жи-Мобайлын 33 дах шинэ салбар нээгдлээ.
Энэхүү салбар нь Жи-Мобайл ХХК ын Улаанбаатар хот дах 2 дах гэрээт салбар бөгөөд дараа болон урьдчилсан төлбөрт, интернет зэрэг бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх юм.
ЖИ-МОБАЙЛ ХХК “ICT 90 EXPO”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
О.ГҮНДЭГМАА 2012 ОНЫ ЛОНДОНГИЙН ОЛИМПЫН ЭРХ АВЛАА.
АНУ-ын Форт Беннинг хотноо “Лондон-2012” олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна.
Дэлхийн 70 орны 600
гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьж буй тус тэмцээнд Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөн мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх өвөртөллөө.
ТУСЧ МЕССЕЖ ИЙН ДУГААР 303
ТАНЫ МЭРГЭН СОНГОЛТ: ЖИ-20
ГАР УТАС, ИНТЕРНЕТ МОДЕМЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА.
“ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧ” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Үндэсний оператор Жи-Мобайл шилдэг борлуулагч шалгаруулах уламжлалт уралдаанаа зарлалаа
Нийт 35 сая төгрөгний шагналын санг шилдэгийн шилдэг 150 гэрээт борлуулагчдад олгох энэхүү уралдаан 2 сарын турш үргэлжлэх тул эрхэм та ч шилдгүүдийн эгнээнд багтах боломжтой.
Хөдөлмөрөө үнэлүүл, шагналаа ав, ашиг орлогоо ч нэмэгдүүл.
ДРАГОН ТӨВД ЖИ-МОБАЙЛЫН ГЭРЭЭТ САЛБАР НЭЭГДЛЭЭ
ШИЛЖИХ БОЛОМЖ шинэ үйлчилгээ
Үйлчилгээний хугацаа дуусахад дугаар хаагдана гэж санаа зоволтгүй, тохирох цэнэглэгч карт хайн нэгж борлуулах цэгүүдээр хэсэхгүй, ашиглаж дассан дугаараа өөрчлөлгүйгээр хүссэн үйлчилгээгээ сонгох боломжийг бид Таньд олгож байна.
Энэ бол урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээ “Шилжих Боломж”
Энэхүү шинэ үйлчилгээ Та бүхэнд дараах боломжуудыг олгож байна:



