Жи-Мобайл
Эхлэл
Байгууллагын хэрэглэгчдэд
Хамтран ажиллах санал

Хамтран ажиллах санал

 “Жи-Мобайл” ХХК нь үүрэн холбооны салбарт олон үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ард түмэндээ өргөн барьж, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсээр байна.

Ярианы болон интернетийн хамгийн хямд үнийн үйлчилгээ үзүүлж байгаа үндэсний операторын үйл ажиллагааг ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд  дэмжсээр өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн тоо 400 000 гаруй болоод байна.

Олон байгууллага хамт олноороо манай бүх төрлийн үйлчилгээг өөрийн хэрэгцээндээ тохируулан авч, түүн дотроо сүлжээндээ хязгааргүй ярих урьдчилсан төлбөрт ЖИ-10 үйлчилгээг илүүтэй сонгож, холбооныхоо ашиглалтыг сайжруулан, зардлаа хэмнэж байна.

Үүрэн холбооны хэрэгцээгээ хямдаар шийдвэрлэн, манай үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авч, хамтран ажиллахыг та бүгдэд санал болгож байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн өндөр хүчин чадалтай шилэн кабелийн сүлжээг бүтээн байгуулж, гадаадаас их хэмжээний интернет урсгалыг хямдаар эх орныхоо хэрэгцээнд зориулан оруулж ирсэнтэй холбогдуулан албан  байгууллага, иргэдийн хэрэгцээнд өндөр хурдны шилэн кабелийн интернетийг манай     “Жи-Мобайлнэт” ХХК суурилуулж хямд тарифаар хүргэж байна.

Танай байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон техникийн шийдэл болон бусад  асуудлаар уулзалт зохион байгуулж, дэлгэрэнгүй танилцуулга хийхэд бид бэлэн.   


БОРЛУУЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Харилцах  утас: 98074000-98074011

И-мэйл: corporate@g-mobile.mn

 
Хайх :
 

NOS - Mongolian IT Outsourcing company