Жи-Мобайл

Үйлчилгээний тухай

 

Дэлхий нийтэд нэвтэрч байгаа шинэ үеийн NGN /next generation network/ технологид суурилсан харилцаа холбооны нэг төрөл юм. Та интернетийн сүлжээ ашиглан дуудлага хийх, дуудлага хүлээн авах боломжтой. Уг үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт Жи-10, Жи-30 үйлчилгээний интернет хувилбар юм.

Жи-Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд бий болох юм:

  • Интернетийн үйлчилгээтэй дэлхийн аль ч газраас Монгол дахь дурын сүлжээний утсанд хамгийн хямдаар дуудлага хийх, хүлээн авах

  • Таны хаана аль улсад байгаагаас үл хамааран Монгол болон бусад аль ч улсын операторын хэрэглэгчид өөрсдийн сүлжээний тарифаар тантай холбогдох

  • Суурин болон зөөврийн компьютераас, гар утаснаасаа, IP суурин утаснаас гэх мэт өөрийн нөхцөлдөө тохируулан төрөл бүрээр холбогдох

  • Олон улсын гарц ашиглан гадаад орны дугаарт залгах боломжтой төдийгүй дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, дуудлагын түүх харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг үүрэн холбооны үйлчилгээнд байдаг олон нэмэлт үйлчилгээг ашиглах 

Үнэ тариф


Шинэ хэрэглэгч болох
Ярианы тариф
Дугаарын үнэ
   Хугацаа    
Дагалдах нэгж
Жи-Мобайлын сүлжээнд Бусад сүлжээнд   Олон улсын ярианы гарц 
Орох дуудлага
Жи-10 Интернетфон
20.000 төг
30 хоног
Сүлжээндээ хязгааргүй
0 төг

50 төг

50төг + Гарцын тариф
0 төг
120.000 төг
 365 хоног
0 төг
Жи-30 Интернетфон
20.000 төг
180 хоног
5.000 төг
50 төг
50 төг
50төг + Гарцын тариф
0 төг

Бусад сүлээ - Юнител, Скайтел, Мобиком Монголын цахилгаан холбоо, Төрийн холбоо, Төмөр замын холбоо, Нисэхийн холбоо

  • Шинэ дугаарыг үйлилгээний бүх салбарууд болон Жи-Интернетфон үйлчилгээний гэрээт борлуулагчидаас онлайнаар болон бусад хэлбэрээр худалдан авах боломжтой 
  • Тухайн аль нэг оронд борлуулж байгаа бүх төрлийн IP Phone суурийн утас худалдан авч Жи-Интернетфон үйлчилгээний дугаар суулган ашиглах боломжтой.

Эрх сунгалт, данс цэнэглэлт

  • Жи-10 интернетфон үйлчилгээ нь бусад сүлжээнд ярихдаа улаан, ногоон өнгө бүхий урьдчилсан төлбөрт ЖИ-10, ЖИ-20 үйлчилгээний цэнэглэгч картаар дансаа цэнэглэнэ.
  • Урьдчилсан төлбөрт ЖИ-30 үйлчилгээний аль ч цэнэглэгч картаар цэнэглэхэд ЖИ -30 интернетфон үйлчилгээний хугацаа 365 хоног болно. Мөн Жи-30 интернетфон үйлчилгээний хэрэглэгчид дансаа хангалттай хэмжээгээр нэг удаагын төлбөрөөр цэнэглэх нөхцөлийг бүрдүүлж 50 000 төгрөгийн цэнэглэгч карт худалдаалагдаж байна.
  • ЖИ-Интернетфоны үйлчилгээний дугаар, цэнэглэгч картуудыг Жи-Мобайл компанийн үйлчилгээний салбарууд, Жи-Интернетфон үйлчилгээний дилерээс худалдан авах боломжтой. Хаяг:

Жич: Дээрх сайтууд нь гэрээт борлуулагчдын сайт тул тухайн сайттай холбогдолтой асуудлыг "Жи-Мобайл" ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу.

ДАНС ЦЭНЭГЛЭХ, ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ ШАЛГАХДАА 311 ДУГААРТ ЗАЛГАНА УУ.

Ашиглах заавар

Та дараах хэлбэрүүдээр Жи-Интернетфон үйлчилгээнд холбогдох боломжтой.

IP СУУРИН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ХОЛБОГДОХ

                     

 IP Phone суурийн утасны тохиргоо хийх заавар
                                                Татаж авах
 IP Box суурин төхөөрөмж дээр тохиргоо хийх заавар                                                 Татаж авах

COMPUTER / NOTEBOOK АШИГЛАН ХОЛБОГДОХ

           

Windows XP, Vista, 7 системд тохирох программууд
 
          3CX Phone
                     Програм татах                       Заавар татах
          X-Lite 4                      Програм татах                       Заавар татах
          X-Lite 3  Програм татах                    Заавар татах                    Нэмэлт тохиргоо
 Macintosh системд тохирох программ
          X-Lite                      Програм татах                       Заавар татах

 

ГАР УТАСНААС ХОЛБОГДОХ         

                                        

iOS -тэй төхөөрөмж /iPhone; iPad, iPod Touch/                                    Тохиргоо хийх заавар татах
Android үйлдлийн системтэй гар утас                                    Тохиргоо хийх заавар татах  
Siphon дэмждэг гар утас болон төхөөрөмж дээр суулгах                                    Тохиргоо хийх заавар татах 

              Асуулт хариултын файл татах

              Онлайн туслах: gnetphone@yahoo.com                                           

              И-Мэйл: internetphone@g-mobile.mn

Асуулт, Хариулт

1.    Жи-Интернетфон үйлчилгээ эдийн засгийн хэмнэлттэй юу?

Олон улсаас Монгол руу яриа их хийдэг хувь хүн албан байгууллагууд, гадаадад амьдардаг Монголчуудын хувьд илүү их хэмнэлт гарах боломжтой. Мөн та гадаадад түр хугацаагаар зорчих гэж байгаа бол асар өндөр үнэтэй Роуминг ашиглалгүйгээр Монголд байгаа мэт хямд тарифаар эх оронтойгоо холбогдох юм.

2.    Миний Жи-Интернетфон дугаарт хэн ч залгах боломжтой юу?

Тийм. Яг л таны ердийн дугаарт холбогдохтой адил бүх төрлийн үүрэн болон суурин телефон хэрэглэгчид шууд таны Жи-Интернетфон дугаарыг цуглуулан залгаж өөрсдийн сүлжээний тарифаар таньтай холбогдох боломжтой.

3.    Жи-Интернетфон үйлчилгээг дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой юу?

Боломжтой. Гол нь тухайн оронд Таны ашиглаж байгаа интернет энэ төрлийн үйлчилгээний хязгаарлалтгүй, шаардлага хангаж байвал дэлхийн аль ч улсаас холбогдох боломжтой.

4.    Компьютер дээрээ программ суулгахаас өөр хэлбэрээр үйлчилгээгээ ашиглаж болох уу?

Та программ суулгахаас гадна интернэтэд суурилсан суурин утасны аппарат мөн Apple iOS, Android үйлдлийн системтэй гар утаснууд ашиглан "Жи-Интернетфон" үйлчилгээг ашиглах боломжтой.

5.    Интернетийн хурд ямар байх шаардлагатай вэ?

Ярианы чанарт нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь хэрэглэгчийн ашиглаж байгаа интернетийн хурд байдаг. Таны гар утас, компьютер дээр байгаа бусад программууд интернетийн хурдыг хувааж хэрэглэдэг ба Жи-Интернетфон үйлчилгээний программын ашиглаж байгаа хурд байгадаа 256kbps байх шаардлагатай. Иймээс танд 256kbps –с дээш хурдтай интернет хэрэглэхийг зөвлөж байна.

6.    Жи-Интернетфоны дугаараас олон улс руу дуудлага хийж болох уу?

Болно. Та олон улсын ярианы гарц ашиглан гадаад орны дугаарт залгах боломжтой.

Жишээ нь: 003 + Улсын код + Утасны дугаар хийн залгана.

Ярианы төлбөр=50 төгрөг + 003 гарцын тухайн улстай холбогдох тариф

7.    Жи-Интернетфоны шинэ дугаараа ашиглахгүй тохиолдолд эрх нь хаагдах уу?

Жи-Интернетфоны дугаарын үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоног гаднаас дуудлага хүлээн авч цааш орох, гарах яриа хаагдаж 3 сарын хугацаанд хадгалагдана. Хэрэглэгч энэ хугацаанд хоногтой картаар цэнэглэн үйлчилгээгээ сэргээгээгүй тохиолдолд дугаарын эрх хүчингүй болно.

8.    Нууц үгээ мартсан эсвэл өөрчлөх тохиолдолд хэнд хандах вэ?

Нууц үгийн тусламжтайгаар таны дугаарыг ашиглах боломжтой байдаг тул бид бичиг баримттайгаа ирсэн үндсэн хэрэглэгчид нууц кодыг олгодог. Хэрэв та гадаадад ажиллаж амьдардаг бол internetphone@g-mobile.mn хаяг руу нууц үг солих хүсэлтээ илгээхдээ хэрэглэгчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, имэйл хаяг, үнэмлэх болон регистрийн дугаар, ойролцоогоор дансанд байрлах нэгжийн мэдээллийн хамт илгээснээр бид хэрэглэгчийн мэдээлэл таарч буй эсэхээс хамааран нууц үгийг олгох болно.

9.    Гадаад орны операторын дугаараар эсвэл Монгол операторуудын дугаараар 3G ашиглан Жи-Интернетфоны дугаараар дуудлага хийж байгаа үед гар утасны төлбөр дээр давхар төлбөр гарах уу?

Тухайн операторын 3G үйлчилгээний төлбөрийн нөхцлийн дагуу төлбөр гарна. Энэ нь зарим тохиолдолд яриа хийх үед ашигласан kb мэдээллийн хэмжээнээс хамааралтай байдаг. Харин тухайн улсаасаа үнэгүй Wi-Fi Zone (их дэлгүүр, зочид буудал, ресторанд байдаг) ашиглан яриа хийх тохиолдолд гар утсан дээр нэмж төлбөр гарахгүй.

10.  Гадаадад байгаа хэрэглэгч Жи-Интернетфоны дугаарыг худалдан авах, цэнэглэх боломжтой юу?

Тухайн улсдаа байдаг Жи-Интернетфон үйлчилгээний гэрээт диллерээс худалдан авч болно. Мөн олон улсын төлбөрийн карт ашиглан гэрээт борлуулагчдын веб сайтаар /www.g-mobile.mn/internet/internetphone хаягаар орж харна уу/ дамжуулан шинэ дугаар худалдан авах буюу дансаа цэнэглэх боломжтой.

11.  Жи-10 Интернетфон, Жи-30 Интернетфон үйлчилгээний хоорондын ялгаа?

Жи-10 Интернетфон үйлчилгээ нь Жи-Мобайлын сүлжээнд хязгааргүй төлбөргүй дуудлага хийдэг онцлогтой бол Жи-30 Интернетфон үйлчилгээ нь үйлчилгээний хугацаа дуусдаагүй буюу 1000 –с дээш бүх цэнэглэгч карт 365 хоногтой байдаг онцлогтой. Мөн тус 2 үйлчилгээний цэнэглэгч картууд хоорондоо ялгаатай тул тухайн үйлчилгээнд зориулсан картаар цэнэглэх боломжтой. Тиймээс өөрт тохирох нөхцлийг сонгон хэрэглэнэ үү.

12.  Жи-Интернетфоны дугаарыг Монголд ашигладаг Unitel /Mobicom, Skytel, G-Mobile/-ийн дугаартайгаа холбож болох уу?

Та Монголд ашигладаг аль ч операторын дугаартаа ирсэн дуудлагыг Жи-Интернетфоныхоо дугаарт тухайн операторын дуудлага шилжүүлэх үйлчилгээ ашиглан шилжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл та дэлхийн хаана ч байсан таны Найз нөхөд тань таны Монгол дугаарт залгаад таньтай холбогдож болно гэсэн үг. Энэ тохиолдолд таны Жи-Интернетфон дугаарт ямар нэгэн төлбөр гарахгүй. Харин таны дуудлага дамжуулсан дугаарт тухайн сүлжээнээс Жи-Мобайлын дугаарт залгасан төлбөр гарна.  

13.  Намайг компьютерээ унтраасан үед миний дугаарт дуудлага ирсэн бол яах вэ?

Та компьютерээ унтраасан байгаа үед танд ирсэн дуудлагыг та хүлээж авах болон тухайн дуудлагын хадгалж авах боломжгүй юм.

14.  Жи-Интернетфон үйлчилгээг ашигласнаар интернэт холболтод ямар нэг нөлөө үзүүлэхүү?

Үгүй. Та IP үйлчилгээг ашиглан дуудлага хийх, хүлээн авахаас гадна мөн интернэтээ ашиглах боломжтой.

15.  Дансны үлдэгдэлээ хэрхэн шалгах вэ?

Аль ч хэлбэрээр холбогдож байсан 311 дугаарт залгаж дансны мэдээллээ шалгах боломжтой.

16.  Үйлчилгээний талаар бусад лавлагааг хэрхэн авах вэ?

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг gnetphone@yahoo.com хаягаар 24 цагийн онлайн оператортай холбогдон авах эсвэл internetphone@g-mobile.mn хаягаар и-мэйл бичиж болно. Мөн 98103636 утсаар холбогдох боломжтой.

IP төхөөрөмж, Софтфон

  • IP phone суурин утас гэж юу?

IP Phone суурин утас нь харахад энгийн гэрийн суурин утастай адил боловч оролт нь RJ45 буюу сүлжээний кабелиар интернетэд холбогдон ажилладаг төхөөрөмж юм. Жи-Мобайлын утасны дугаар, нууц хаягын тохиргоог уг төхөөрөмжид хийгээд интернетэд холбосноор Та байнгын ажиллагаатай Интернетфон суурин утастай боллоо гэсэн үг.
IP phone төхөөрөмж нь Дэлхийд маш олон төрөл, загвар, фирмийнх байдаг ба хийх үйлдэл, өнгө үзэмж, фирм загвараасаа хамаараад 10-500$ хооронд үнэтэй байдаг. Дараах сайтуудаас зарим IP phone төхөөрөмжүүдийн мэдээлэл авах боломжтой. Үүнд:

Жи-Мобайл корпораци Интернетфон үйлчилгээний дугаар суулган, тохиргоог хийсэн GrandStream фирмийн BT-201; BT-200 загварын төхөөрөмжийг худалдаалж байна. Төхөөрөмжийн мэдээллийг ЭНД ДАРЖ авна.

  • IP box төхөөрөмж гэж юу?

IP box төхөөрөмж нь интернетийн сүлжээний мэдээллийг Tone/Pulse  сигналтай энгийн хэрэглээний утас, факс аппаратанд тохируулан хувиргагч юм. Уг төхөөрөмжид Жи-Интернетфон үйлчилгээний дугаар суулган энгийн суурин утасны аппарат залгаж, интернетийн сүлжээнд холбосноор хүссэн газраасаа дуудлага хийх хүлээн авах боломжтой болно.

Жи-Мобайл корпораци Интернетфон үйлчилгээний дугаар суулган, тохиргоог хийсэн GrandStream фирмийн Handy Tone 486 загварын төхөөрөмжийг худалдаалж байна.

  • Softphone програм гэж юу бэ?

Softphone програм нь олон төрөл байдаг ба энэ програмыг ашиглан Интернетфон үйлчилгээнд холбогдох болно.
Уг програм нь ямар нэгэн үнэ төлбөргүй, олон сонголттойгоор вэб сайтуудад татаж аван суулгах боломжтой байдаг. Softphone програмууд нь та бүхний хэрэглэж заншсан Yahoo messenger, Skype зэрэг програмуудын адил зарчимаар хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулснаар ашиглагдах болно. Дараах сайтуудаас зарим нэг Softphone програм, түүний мэдээлэл авах боломжтой. Үүнд:

 
Хайх :
 

NOS - Mongolian IT Outsourcing company