Гар утаснаас интернетэд

Ихэнх гар утаснуудыг компьютерт холбож модем болгон интернетэд холбогддог байсан бол одоо гар утасныхаа дэлгэцэн дээрээсээ интернетэд шууд холбогдох боломжийг зарим гар утаснууд олгож эхлээд байна.
Ингэснээр та хүссэн газартаа мэдээлэл унших, и-мэйл шалгах, бичих зэрэг үйлдлийг хийх боломжтой болж байна.
Эхлэх хуудсыг тохируулах
Жи-Мобайлын вэб сайт шинэчлэгдэж гар утаснаас орох боломжтой болсон ба ингэснээр Та мэдээ мэдээлэл, валютын ханш, зурхай, үйлчилгээ болон урамшууллын талаарх мэдээллийг гар утаснаас уншихад илүү хялбар болсон..
Жи-Мобайлын вэбийг гар утасныхаа хөтчийн эхлэх хуудас болгон тохируулснаар Таныг интернет хөтчөө ажиллуулж эхлэхэд шууд нээгдэж ашиглахад илүү хялбар байх болно.
Эхлэх хуудас /Homepage/ гэж юу бэ?
Таныг интернет хөтөч-д нэвтрэх үед нээгдэх эхний хуудсыг хэлнэ. Эхлэх хуудсыг өөрийн хүссэн вэб сайтаар тохируулах боломжтой.
Netfront хөтөч-д тохируулах /U300, U700, U400, U200, HK-668B/
- Интернет хөтчийг ажиллуулна.
- Баруун тийш чиглүүлэгч товчлуурыг дарж цэсэнд орно.
- Цэснээс Main menu гэснийг сонгож OK товчлуур дарна.
- Гарч ирэх сонголтоос Preferences гэсэнд орно.
- Хамгийн эхэнд Homepage address гэсэн сонголт байх ба түүнд байгаа хаягийг арилгаж http://www.g-mobile.mn гэсэн хаягаар сольж OK товчлуурыг дарна.
Openwave хөтөч-д тохируулах /U800, U520/
- Интернет хөтчийг ажиллуулна.
- Цэс буюу Options товчлуурыг дарна
- Илүү... буюу More... гэснийг сонгоно
- Эхлэх хуудас буюу Home page гэснийг сонгож Эхлэх хуудас өөрчлөх /Edit home page URL/ гэсэнд орно.
- Гарч ирэх талбарт www.g-mobile.mn гэж бичээд OK товчлуурыг дарна.
