Асуулт, хариулт

Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш дугаар хэд хоногт устах вэ?

Дугаарын идэвхтэй хугацаа дууссанаас хойш 14 хоногт багтаан хоногтой цэнэглэгч картаар цэнэглэж хугацаагаа сунгах боломжтой. 14 хоног дууссанаас хойш 60 хоног дугаар тань хадгалагдана. 61 дэх хоногоос дугаар устаж систем дээр шинээр үүснэ.

Зарим тохиолдолд дансан дахь нэгж нэмэгдэж хасагдаад байна?

Гар утаснаасаа интернетэд холбогдсон үед систем дээр тодорхой хэмжээний нэгжийг урьдчилан нөөцөлдөг ба тухайн үед дансаа шалгахад нэгж хасагдсан харагддаг. Тиймээс интернет холболтоо салгасны дараагаар дансаа шалгана уу.

Зээлсэн нэгжээ шилжүүлж болох уу?

Нэгжийн зээл үйлчилгээнд зөвхөн 500 нэгжийг зээлэх боломжтой ба зээлсэн нэгжээ бусдад шилжүүлэх боломжгүй.

Видео дуудлага хэрхэн хийх вэ?

Хэрэв таны ашиглаж буй утас “Видео Дуудлага” дэмждэг бол та Жи-Мобайлын сүлжээнд хамгийн хямд тарифаар дүрс дүрсээ харж ярих боломжтой. Видео дуудлагын 1 минутын тариф нь таны ашиглаж байгаа үйлчилгээнээс хамааран энгийн ярианы тарифаар бодогдоно. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол сонгосон багцаасаа хамаарч 0₮, 55₮-өөр дуудлага хийнэ. Видео дуудлага хийхэд таны утас интернет холболттой байх шаардлагагүй ба харин 3,99Жи сүлжээ орсон бүсэд байх шаардлагатай юм.

Асуулт, хариулт

CDMA 450 сүлжээнд ашигладаг дугаараа ухаалаг утсанд хийж ашиглаж болох уу?

Одоогоор зөвхөн Улаанбаатар, Зуунмод, Чингис, Ховд хот орчмын бүс нутагт ухаалаг утас ашиглах боломжтой. CDMA 450 сүлжээний утас ашигладаг хэрэглэгч ухаалаг утас ашиглахын тулд сим картаа 3Жи сим картаар солиулах шаардалагтай.

Facebook.com, Twitter.com, Wikifedia.com сайтуудад ороход нэгж болон дата унаад байна?

Жи-Мобайлын хэрэглэгчид дээрх сайтуудруу үнэгүй хандах эрхтэй. Харин тесктэн мэдээллээс бусад мэдээлэл үзэж байгаа тохиолдолд нэгж болон дата хасагдана.

NP-10 интернет төхөөрөмжийг хэрхэн авах вэ?

Улаанбаатар хот болон Орон нутаг дахь Жи-Мобайлын үйлчилгээний салбаруудаас бэлэн мөнгөөр болон зээлийн гэрээгээр авах боломжтой. Хэрэв зээлийн гэрээгээр авах бол барьцаа, урьдчилгаа төлбөрт төлөхгүйгээр ердөө эхний сарын интернетийн төлбөр болох 20000₮-ийг төлөөд авах боломжтой.

Интернет багц сонгон хэрэглэх нь хэр ашигтай вэ?

2GB дата хэрэглээг задгай тарифаар буюу 1Kb=0.02₮- өөр тооцвол 41934₮ болно. Харин 2GB дата багц худалдан авбал 12000₮ болно. Тиймээс багц сонгон хэрэглэвэл илүү ашигтай.

Интернет сүлжээний хамрах хүрээ болон хурдны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

98102000 тусгай дугаарын утсанд холбогдон байршилаа хэлж тухайн бүс нутагт интернет ашиглах боломжтой эсэхийг шалгуулж болно.

Асуулт, хариулт

Дараа төлбөрт хэрэглэгч Урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч картаар дансаа цэнэглэж болох уу?

Дараа төлбөрт хэрэглэгч хоноггүй цэнэглэгч картаар дансаа цэнэглэж үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой. Цэнэглэсэн нэгжийн хэмжээгээр төлбөрөөс тань суутгагдана. Илүү төлөлт нь дараагийн сарын төлбөрөөс тань суутгагдана.

Дараа төлбөр хэрэглэгч дата багц нэмэлтээр авч болох уу?

Болно. Суурь хураамжид дагалдах дата багцаас гадна дата багц авах хүсэлтэй хэрэглэгчиддээ зориулан хамгийн хямд үнээр 10Gb-ийн нэмэлт багцыг бид санал болгож байна. Энэхүү багцын эхний 10GB нь 20 000 төгрөг бөгөөд дараагийн 10Gb тутамд 10 000 төгрөг болон улам хямдрах юм. Багцыг үйлчилгээний салбарт хандан идэвхижүүлэх бөгөөд цуцлах хүртлээ ашиглах боломжтой.

Төлбөр хянах?

Хэрэглэгч төлбөрөө 2 янзаар шалгах боломжтой. Сар бүрийн 08-ны өдрөөс хойш 310 дугаарт G үсэг илгээн тухайн сарын хэрэглээгээ, В үсэг илгээн өмнөх сарын төлбөр болон нийт төлбөр зохих дүнгийн үлдэгдлийг шалгана. Дата хэрэглээгээ 236 дугаарт D үсэг илгээн шалгана.